Математикийн англи хэлний үгнүүд

Видео хичээлийн сайтын үндсэн чиглэлийн нэг нь математикийн англи хэл юм. Дэлхийн хэмжээний мэргэжилтэн болохын тулд гадаадын их дээд сургуулиудад суралцах, дотооддоо сурсан ч англи хэл дээрх мэргэжлийн ном, гарын авлагыг ашиглах, интернэтэд байгаа асар олон тооны материалыг ашиглаж сурах зэрэгт англи хэл дээр ойлгох нь зайлшгүй шаардлага болоод байна. Англи хэл дээр математикийн хичээлийг ойлгодог болсон үед бусад мэргэжлийн сэдвүүдийг хүлээн авахад маш их дөхөмтэй байдаг нь математик нь бүх шинжлэх ухааны суурь болж байдагт оршино. Ялангуяа инженерийн чиглэлээр суралцах хүмүүст математикийн англи хэл маш чухал юм.

Бид математикийн англи хэлийг бага, дунд, ахлах ангийн математик, дээд математикийн чиглэлээр тодорхой жишээн дээр тайлбарлан хүргэх бодлогыг баримталж байна.